“Коронавируст халдварын үед цэцэрлэгийн сургалт үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журам”-тай танилцлаа

2021 оны 08-р сарын 21 өдөр, 11 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
b9fde0fd604d5944b8c26cf57bad875c_x3

“2021-2022 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил, анхаарах асуудал” сэдэвт цахим сургалтыг  Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газраас НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.

Хоёр өдрийн цахим сургалтад 21 аймаг, 9 дүүргийн Боловсролын газар хэлтсийн мэргэжилтэн, төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн  нийт 1576 удирдах ажилтан, багш нар хамрагдаж, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтран баталсан “Коронавируст халдварын үед цэцэрлэгийн сургалт үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журам”-тай танилцлаа.

Короновируст халдварын үед боловсролын үйл ажиллагааг танхимаар явуулахдаа:

  • Нэг ангид 20+5 суралцагчтай байх
  • Цэцэрлэгийн танхимын сургалтад хамрагдах хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчийн саналыг харгалзан хүлээн авах
  • Дотоод орчинд багш, удирдлагууд амны хаалт хэрэглэх
  • Хүүхдэд амны хаалт зүүлгэхгүй байх
  • Хүүхэд, багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчийг хамруулсан уралдаан, тэмцээн зохион байгуулахгүй
  • Ариун цэврийн хэрэгсэл, хичээлийн хэрэглэгдэхүүнийг 3 сар хэрэглэх хэмжээгээр бэлтгүүлэн авах
  • Хүүхдийн гарыг халдваргүйжүүлэх уусмалаар ариутгахгүй, зөвхөн савандаж угаана гэх мэт зохицуулалтууд түр журамд тусгагдсан байна.

Эх сурвалж: БШУЯ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх