Сүхбаатар дүүргийн зургаан сургуульд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ

2021 оны 08-р сарын 19 өдөр, 19 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
239117906_4869725059721502_6648915237772654073_n

МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн хүрээнд 2021 оны ЭЕШ-ын бэлтгэл ажил, сургалтын байгууллагын хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангагдсан байдалд 2021.08.16-ны өдрөөс эхлэн Сүхбаатар дүүргийн 1, 2, 3, 4, 16, 31 дүгээр сургуульд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ.

Дүүргийн зургаан сургуулийн 127 бүлэгт 7871 орчим хүүхдээс Элсэлтийн ерөнхий шалгалт авахаар нэг ангид 10-15 шалгуулагч суух ширээ, сандлыг байршуулсан, тусгай анги, тусгаарлах өрөө тус бүрийг 1 давхарт гаргаж, ариун цэврийн тоног төхөөрөмжийн бүрэн ажиллагааг хангуулан цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийж бэлэн байдал хангагдсан байна гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлэв. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх