Монгол улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан бөхийн барилдаанд улсын аварга 4, улсын арслан 3, улсын гарьд 5, улсын заан 9, улсын харцага 18, улсын начин 64, нийт 103 улсын цолтон тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 512 бөх зодоглохоор бүртгүүллээ.
2021 оны наймдугаар сарын 14-ний өдөр бүртгүүлсэн сумын цолтон болон залуу бөхчүүд тус барилдаанд багтаж барилдах боломжгүй болсон учир эдгээр бөхчүүд МҮБХ-ны санхүүгээс мандатын төлбөрөө буцаан авна уу.
Мөн Багануур хот, Архангай, Сэлэнгэ аймгуудын бөхийн холбооноос зохион байгуулсан Аймгийн цол олгох барилдаанд түрүүлж, үзүүрлэн, шөвгөрсөн бөхчүүдэд цол чимгийг олгох батламж, захирамж гаргаагүй тул маргаашийн барилдаанд хуучин цол эрэмбээрээ барилдах болсныг уламжилъя гэж Монголын Үндэсний бөхийн холбооноос мэдээллээ.