Өмнөговь аймагт боловсрол, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, инновацын хамтын ажиллагааг өргөжүүлэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, багш оюутан сурагч солилцох, төрийн албан хаагчийг сургаж мэргэшүүлэх, ахисан түвшинд сургалт зохион байгуулах чиглэлээр Өмнөговь аймгийн Засаг дарга, ЗДТГ, “Глобал Удирдагч” Их сургуультай хамтран ажиллах гэрээ байгууллаа.
“Нутгийн Хишиг” хөтөлбөрийн хүрээнд орон нутгаасаа магистр, докторын тоог нэмэгдүүлэх, эрдэмтэн судлаачдыг бэлтгэх, ерөнхий боловсролын сургуулиудад олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх, сувилахуйн ангийг байгуулж, ажлын байранд цахим ба танхимын хэлбэрээр бакалаврын сургалт зохион байгуулах, тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр хамтын ажиллагааны явцад боловсролын салбарт ахиц дэвшил бий болох юм.