Элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын 19-22-ны хооронд зохион байгуулахаар тогтсон. Энэ жил нийт 40 мянган сурагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлээд байна.
Тэгвэл ЭЕШ-д дараах зүйлсийг авч орохыг хориглоно. Үүнд:
- ном
- дэвтэр
- ноорог цаас
- гар утас
- чихэвч
- ухаалаг цаг
- үзгэн болон тосон бал, харандаа /Шалгалтад ашиглах харандаа, баллуур, үзүүрлэгчийг БҮТ-өөс тарааж өгнө/
- тооны машин
- цаасан болон электрон толь бичиг
- гарын авлага
- дуу хураагуур
- томьёоны хураангуй зэрэг бусдад саад болох хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно