Нэгдүгээр ангийнхныг өнөөдрөөс цахимаар бүртгэнэ

2021 оны 08-р сарын 09 өдөр, 10 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
suragch

2021-2022 оны Хичээлийн жил есдүгээр сарын 1-нд эхэлнэ гэдгийг Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдэгдсэн байгаа. Хичээлийн шинэ жилтэй зэрэгцэн сургуулийн өмнөх насны боловсрол олгох цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа ч эхэлнэ.

Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн орох зургаан настнуудын бүртгэлийг цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан тухайн орон нутаг нь зохион байгуулна. Бүртгэлийг Нийслэлийн Боловсролын газар наймдугаар сарын 9-нөөс цахимаар эхлүүлэх тухайгаа зарласан юм.

Энэ намар 4, 5 настай хүүхдүүд ЕБС-ийн сурагчдын нэгэн адил есдүгээр сарын нэгнээс эхлээд 5 хоног танхимд 5 хоног цахимаар хичээллэх юм байна. Ковидын нөхцөл байдал сайжраагүй, дэлхий нийтэд коронавирусын шинэ хувилбарууд тарж байгаа учраас Ковидын эсрэг хууль улс орон даяар хэрэгжиж байгаа. Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гарч байгаа шийдвэрийг боловсролын бүх шатны байгууллагууд улсын ба хувийн гэсэн ялгаагүйгээр ижил хэмжээнд даган мөрдөх юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх