Амгалан амаржих газарт хөхний хавдар авах мэс заслыг анх удаа хийлээ

2021 оны 08-р сарын 06 өдөр, 16 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
232739168_2982189815333523_5768231967570464761_n

Нийслэлийн Амгалан амаржих газраас Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу хөхний хавдрын мэс заслын тусламж, үйлчилгээг нутагшуулах зорилготой ажлын байрны онол, дадлага хосолсон сургалтуудыг үе шаттайгаар зохион байгууллаа.

Энэ хүрээнд 07 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн ЭЭЭТ-ийн мэс заслын эмч нар хөхний хавдрын мэс заслуудыг хийж эхэлсэн байна.

ХСҮТ-ийн цээжний хөндийн мэс заслын эмч, хөхний багийн ахлагч П.Батсүхээр ахлуулсан тус амаржих газрын Эмэгтэйчүүдийн эмгэгийн эмчлэх тасгийн эрхлэгч П.Сэргэлэн, эх барих эмэгтэйчүүдийн эмч Н.Ганболд, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмч Б.Долгормаа, мэс заслын сувилагч Т.Мөнхцэцэг, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний сувилагч П.Уянга нарын баг бүрэлдэхүүн хөхний хавдар авах мэс заслыг амжилттай хийжээ.

Амгалан амаржих газарт умай, умайн хүзүү, өндгөвчний хавдрыг дурангийн болон нээлттэй мэс заслын аргаар авах эмчилгээ хийгддэг бөгөөд цаашид хөхний хавдрын мэс заслыг нутагшуулснаар эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний нэр төрөл нэмэгдэж буй чухал ач холбогдолтой юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх