ЗАМЫН ҮҮД: Ачаа тээврийн жолооч нарыг улаан бүс рүү нэвтрүүлэхдээ хамгаалалтын хувцас өмсүүлж, өдөрт 3 удаа солиулж байна

2021 оны 07-р сарын 30 өдөр, 13 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
nucpq

Яг одоо  Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүд суманд ажиллаж байна. Уг ажлын хэсэгт Зам, Тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, МХЕГ-ын дарга Т.Гантулга  болон бусад албаны хүмүүс оролцож байна.

Arslan.mn

Энэ үеэр Засгийн газраас шинээр томилогдсон баг болох Замын-Үүд дэх гаалийн газар, мэргэжлийн хяналт, хил хамгаалах газар, боомтын захиргаа болон Замын-Үүд сумын онцгой комисс, тамгын газраас одоо хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ болон цаашид шуурхай шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг ажлын хэсэгт танилцууллаа.

Танилцуулгын үеэр Замын-Үүдэд мөрдөгдөж буй халдвар, хамгааллыг сахиулах талаар Хилийн 0108 дугаар ангийн захирагч, хилийн боомтын зөвлөлийн дарга, хурандаа Б.Намхайнямбуу мэдээлэл өглөө. Тэрээр “Ерөнхий сайдаас халдвар хамгааллын дэглэмийг сайжруулах үүрэг өгсөний дагуу  хилийн боомтын зөвлөлөөс  хэд хэдэн ажлуудыг хийж хэрэгжүүлсэн. Үүнд:

Халдвар, хамгааллын дэглэмийг Мэргэжлийн хяналтын газрын зөвлөмжийн дагуу зохион байгуулан ажиллаж байна. Хилийн хяналтын байгуулагуудын ажилчид болон жолооч нарын халдвар хамгааллын дэглэмийг  сайжруулсан. Энэ хүрээнд халдвараас сэргийлэх хамгааллын бүсийг шинэчлэн тогтоосон. Шинээр тогтоосон байршлын хашааг шилжүүлэн байршуулж, халдварын эрсдэл өндөртэй улаан бүсийг улсын хилийн  шугамаас  зохион байгуулж, ачаа тээврийн  автомашины кабин болон гадна талыг бодисын ариутгалын  халдваргүйжүүлэлтийг хийж байна.

Халдварын  эрсдэлд улаан, шар бүсэд ажилласан хилийн  байгууллагуудын албан хаагч болон жолооч нарын халдвар  хамгааллын хувцсыг хяналт шалгалтын дагуу өмсүүлж, тайлуулж байна.

Ачаа тээврийн жолооч нарыг улаан бүс рүү нэвтрүүлэхдээ хамгаалалтын иж бүрэн хувцас өмсүүлж, өдөрт  3 удаа солиулж хэвшсэн. Улсын хилээр гарах чиглэлийн тээврийн хэрэгслийн ариутгалын тоног төхөөрөмжийн 7 дугаар сарын 21-ний өдөр ашиглалтад оруулсан. Үүнээс гадна халдвар хамгааллын бүсэд аюултай хог хаягдлын сав байрлуулж, халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Гаалийн хяналтын бүсийн түр агуулахад байгаа бараа бүтээгдэхүүнийг ангилан цэгцэлсэн.

Долоо хоног бүр БНХАУ-руу нэвтэрч байгаа 67 жолооч нартай халдвар хамгааллын дэглэмийг сахих талаар сургалт явуулж, урьдчилан сэргийлэх ажлыг хийж байна. Энэ ажлын хүрээнд орох чиглэлд ачаа тээврийн машины тоог 60 орчим хувиар нэмэгдүүлж, цаашид экспорт, импортын тоог нэмэгдүүлэхээр холбогдох газруудад саналуудаа өгөөд байна. Хилийн хяналтын байгууллагуудын албан хаагчдад ямар нэгэн хүнд сурталгүй ажиллах тал дээр хяналт шалгалтыг өндөржүүлэн ажиллаж байна.

Монгол Улс талаас гарах чиглэлийн автомашины тоог 150-200, орох чиглэлийн автомашины тоог 200-250 хүргэх асуудлыг гадаад харилцааны шугамаар БНХАУ-д санал гаргасан. Энэ ажлыг зохион байгуулахад манай талаас өнөөдрийн байдлаар ямар ч хүндрэл бэрхшээл гарахгүй болохыг мэдэгдэж байна” хэмээлээ.

ШУУД ҮЗЭХ:

Arslan.mn

Arslan.mnЭх сурвалж: Замын-Үүд дэх гаалийн газар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх