Жүдо бөхийн 73 кг-д зодоглосон ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар хүрэл медаль хүртэж, Монголын багийн хоёр дахь медалийг авчирлаа.
Тэрбээр хүрлийн төлөөх барилдаан эхлээд удаагүй байхад Канадын Артур Маргелидоныг өчих мэхээр цэвэр ялж, олимпийн медальтны их гэр бүлд нэгдэж байна.
Эдүгээгээс таван жилийн өмнө Риогийн олимпод ялагдаад уйлж суусан Цогтоо эрийн цээнд хүрснээ харуулж, хийморьтой барилдсаар ийнхүү медалийн тавцанд гишгэх эрхтэй болов.
Монголын жүдочид олимпийн наадмаас 10 дахь медалиа хүртэж, хамгийн олон медаль авсан спортын төрөл болж байна. Чөлөөтийнхөн ес, боксчид долоон медаль аваад байгаа билээ.