Дотоодын спортын төрөл, тэмцээнийг зохион байгуулах эсэхийг аймаг, нийслэлийн Онцгой комисс шийдвэрлэнэ

2021 оны 07-р сарын 26 өдөр, 13 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
e8f53a3d8e0de6c86c08011812497ed9_x3

УОК-ын 25 дугаар хуралдаанаар /2021.07.23/ Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 20-ны хуралдааны 43 дугаар тэмдэглэл, Биеийн тамир спортын улсын хороо, спортын холбоодын саналыг хэлэлцэн, аймаг, нийслэлийн Онцгой комисст дараах чиглэлийг өгсөн.

 Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд улсын хэмжээний тэмцээн, наадам, бэлтгэлийн үйл ажиллагаанаас бусад гадна талбайд зохион байгуулагдах зориулалт бүхий спортын төрөл, дотоодын тэмцээнийг оролцогчийн тоог хязгаарлаж, үзэгчгүйгээр, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдөх ерөнхий болон тусгай журам, зааврын дагуу зөвхөн тухайн орон нутагт зохион байгуулах эсэх асуудлыг халдварын тархалтын түвшин, хүн амын шилжилт хөдөлгөөн, эрсдэлийн үнэлгээ зэргийг харгалзан Онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргана.

Тухайн орон нутагт зохион байгуулах тохиолдолд хариуцлагын гэрээг спортын холбоодтой байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих, мэргэжлийн холбоодын оролцоо хангагдаагүй, коронавируст халдвараас сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдөх тусгай журам, заавар батлуулаагүй аливаа тэмцээн, уралдааныг зохион байгуулахгүй байх чиглэлийг өгсөн юм гэж УОК-ын шуурхай штабаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх