Баяр амралтын өдрүүдэд хөдөө орон нутагт зорчих иргэдийн анхааралд:

2021 оны 07-р сарын 09 өдөр, 17 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bayar
1. Өрх, ам бүлийн хүрээнд хөдөө орон нутаг явах /ам бүлийн тоо заагаагүй/
2. Аль болох суурин газраар буудаллахгүй, хөдөөний айлаар зочлохгүй, найр наадам үүсгэхгүй, дэлгүүр хоршоо орохгүй байх, орсон тохиолдолд амны хаалтаа тогтмол зүүх, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх
3. Хөдөө орон нутгийг зорчих насанд хүрсэн иргэдийн хувьд вакцины 1, 2 –д тундаа хамрагдсан, эсвэл өвдөөд эдгэсэн гэдгээ нотлох бичиг баримттаа үндэслэн хотоос гарах
4. Зөвхөн 1-р тундаа хамрагдсан болон 2-р тундаа хамрагдсан боловч 14 хоногоос дээш хоноогүй тохиолдолд 48 цаг хүчинтэй ковидын түргэвчилсэн шинжилгээ хийлгэж, хариу нь СӨРӨГ гарсан байх
5. Түргэвчилсэн шинжилгээний хариу 48 цагийн дотор хүчинтэй бөгөөд хугацаа нь дууссан тохиолдолд тухайн аймаг руу нэвтрэхэд шинжилгээ өгнө
6. Хөдөө орон нутагт зорчих ам бүлээс төлөөлүүлэн 5-17 хүртэлх насны 1 хүүхдээс хамар болон хоолойн арчдасын аль нэг хэлбэрээр түргэвчилсэн шинжилгээ авах ба СӨРӨГ хариу нь насанд хүрэгсдийн мөн адил 48 цагийн хүчинтэй.
7. Орон нутгийн аль ч пост заавал PCR -ын шинжилгээний хариу шаардахгүй бөгөөд түргэвчилсэн шинжилгээний СӨРӨГ хариу PCR шинжилгээний хариуны нэг адил хүчинтэй.
8. Түргэвчилсэн шинжилгээг ЭРҮҮЛГЭРЭГЭ.МН цахим системд бүртгэлтэй төрийн болон хувийн хэвшлийн аль ч эмнэлэгт хийлгэж болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх