Ковид-19 халдвар эрчимтэй тархаж, өвчлөх хүний тоо нэмэгдэж байгаа энэ цаг үед Өвөрхангай аймагт ажиллаж, амьдардаг мэргэжлийн сэтгэлзүйчид нэг баг болж өнөөдрөөс иргэдэд сэтгэлзүйн зөвлөгөөг өгч эхэллээ.
Халдвар авсан хүмүүс, эмч эмнэлгийн ажилчид, сэтгэлзүйн зөвлөгөө шаардлагатай байгаа иргэд рүү чиглэж ажиллах юм.
ХЭРХЭН ЗӨВЛӨГӨӨ АВАХ ВЭ?
Хамтдаа даван туулъя-Ковид 19 групп рүү нэгдэж сэтгэлзүйчидтэйгээ мэдээллээ солилцож, зөвлөгөө авах арга хэлбэрээ сонгох боломжтой.
Халдвар авч хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдэд сэтгэлзүйн тусламж үйлчилгээнд хамрагдахын тулд ямар сувгаар, хэрхэн холбогдохыг тайлбарласан хэвлэмэл материалыг халдвар хамгааллын горимд нийцүүлэн хүргүүлж байна.
АЮУЛТ ЦАР ТАХЛЫГ ХАМТЫН ХҮЧЭЭР ЯЛЦГААЯ.