Олон улсын мэдээлэл зүйн 33 дугаар олимпиадыг 2021 оны 6 дугаар сарын 19-25-ны өдрүүдэд Сингапур улс онлайнаар амжилттай зохион байгууллаа. Олимпиадад дэлхийн 88 орны 353 сурагчид онлайнаар авьяас чадвараа сорин уралдлаа. Монгол улсаа төлөөлөн МУБИС-ийн Мэдээлэл зүйн тэнхимийн эрхлэгч профессор Д.Цэдэвсүрэн, ШУТИС-ийн дэд профессор А.Хүдэр ахлагчтай Сэлбэ сургуулийн 11-р ангийн сурагч Б.Бэлгүтэй, Сант сургуулийн 11-р ангийн сурагч Ш.Билгүүдэй, Сант сургуулийн 12-р ангийн сурагч А.Нямдаваа , Нэст сургуулийн 11-р ангийн сурагч Б.Бат-Эрдэнэ нар нэг баг болон оролцож, багийн гишүүн А.Нямдаваа МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ. А.Нямдаваа нь Олон улсын Мэдээлэл зүйн олимпиадад 2018 оноос эхлэн 4 жил дараалан оролцож, 1-АЛТ, 2- МӨНГӨН медаль хүртсэн Монголын анхны сурагч болж буйгаараа онцлогтой юм.
Олон улсын мэдээлэл зүйн 33 дугаар олимпиадын албан ёсны дүнг үзэх линк: