Иргэд согтуугаар машинд мөргүүлэх осол нэмэгдэж байна

2021 оны 06-р сарын 15 өдөр, 13 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
police

2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 326 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 227 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас орон нутгийн замд 5 хүн гэмтэж, нийслэлд явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож яваад 3 хүн автомашинд мөргүүлж тус тус гэмтсэн байна. Тухайлбал:

– 2021.06.14-ний өдөр 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр их тойруугийн гудамж, Засгийн газрын авто баазын хойд замд суудлын автомашинд явган зорчигч мөргөгдсөн. Явган зорчигч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, явган хүний гарцгүй хэсгээр зам гарч байсан байна.

– 2021.06.14-ний өдөр 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, их тойруугийн гудамж Баруун 4 замын хойд уулзварт суудлын автомашинд явган зорчигч мөргөгдсөн. Явган зорчигч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, явган хүний гарцгүй хэсгээр зам гарч байсан байна.

 – 2021.06.14-ний өдөр 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөө, 5 шарын автобусны буудлын урд замд суудлын автомашинд явган зорчигч мөргөгдсөн. Явган зорчигч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 35, орон нутагт 22, улсын хэмжээнд нийт 57 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Сүүлийн үед согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ явганаар замын хөдөлгөөнд оролцож яваад автомашинд мөргөгдөх явдал нэмэгдэж байх тул согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн хүнийг замын хөдөлгөөнд харгалзах хүнгүй оролцуулахгүй байхад анхаарна уу гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх