СЕХ-ны хурлаар баталгаажуулсны дараа сонгуулийн дүнг албан ёсоор нийтэд мэдээлж, УИХ-д өргөн барина

2021 оны 06-р сарын 10 өдөр, 15 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
СЕХ1

СЕХ-оос Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдын санал авсан урьдчилсан дүн мэдээг танилцууллаа. МАН-аас нэр дэвсэн У.Хүрэлсүх 823,326 иргэний санал буюу сонгогчдоос 67.76%-ийн дэмжлэг авсан байна. Харин АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэ 72,832 санал 5.99%-ийн дэмжлэг, Зөв ХҮН Электорат эвслээс нэр дэвшсэн Д.Энхбат 246,968 санал буюу сонгогчдоос 20.03%-ийн дэмжлэг авсан гэж СЕХ-оос зарлалаа.

Харин ямар ч сонголт хийгээгүй 71,937 иргэн бүртгэгдсэн байна.

Сонгуулийн дүнг маш сайн нягтлах ёстой. Дүнгүүдээ эцэслэн хянаж, холбогдох материалтай нь тулгаад СЕХ-ны хурлаар хэлэлцэнэ. Хурлаар баталгаажуулсны дараа албан ёсоор нийтэд мэдээлж УИХ-д өргөн барина. Хуулиар 10 хоногт УИХ-д өргөн барих учиртай гэж СЕХ-оос мэдээллээ.

Санал авах өдөр 670 дуудлага мэдээлэл СЕХ-д ирснээс 76 хувь нь санал авах байрын хаяг байршлын мэдээллийг тодруулсан. 14 хувь нь зохион байгуулалтын үйл ажиллагаатай холбоотой гомдол. Зарим тохиолдол хавтас өгөөгүй, камерын байршилтай холбоотой. 35 гомдол нь ажиглагчтай холбоотой байсан ба бичлэг хийхэд нь саад болсон гэх мэт байжээ.

СЕХ-ноос тухайн хэсгийн хороотой нь шууд холбоо барьж асуудлыг газар дээр нь шийдэж ажилласан байна. Улсын хэмжээнд ажиллаж буй 2087 хэсгийн хороонд хяналтын камер байршуулсан учраас СЕХ-оос ажиглалт шууд хийжээ. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль өмнөх сонгуультай харьцуулахад өргөдөл бага, тайван болж өнгөрсөн талаар СЕХ-ны дарга онцолж байв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх