Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх ялалт байгуулав

2021 оны 06-р сарын 10 өдөр, 08 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hurelsuh

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд, МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх илт давуу ялалт байгуулаад байна.

Санал хураалтын дүнг 2087 хэсгийн хорооноос нэгтгэж байгаа бөгөөд 0.30 цагийн байдлаар 41 хэсгийн хорооны санал хүлээгдэж байна. Одоогоор, МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 67.9 хувь буюу 815 267, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 6 хувь буюу 72 001, “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 20.2 хувь буюу  242 257 сонгогчийн санал аваад байна. Харин саналын хуудсанд огт тэмдэглэгээ хийгээгүй буюу “цагаан сонголт”-ыг 71 480  хүн өгчээ.

Улсын хэмжээнд 2087 хэсгийн хороонд нэрсийн жагсаалтад хоёр сая 41 мянга 982 сонгогч бүртгэгдсэнээс нэг сая 203 мянга 238 сонгогч буюу 58.99 хувь нь саналаа өгсөн байна.

Дашрамд дурдахад, УИХ-аас 2020 оны 12 дугаар сарын 24-нд баталсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар, сонгуулийн автомат техникийн үр дүнг 100 хувь гар аргаар тоолж баталгаажуулахаар болсон юм. Энэ дагуу сонгуулийн ажиглагчид саналын хуудсыг 22.00 цагаас эхлэн гараар тоолж байна. Түүнчлэн хэсгийн хороодыг камержуулсан бөгөөд хяналтын гар тооллогыг бүрэн дүрсжүүлж бичих юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх