Зургадугаар сарын хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өнөөдрөөс олгох талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа албан ёсны фэйсбүүк хуудастаа мэдээлжээ.
Тэрбээр “Зургаадугаар сарын халамжийн тэтгэвэр, тэтгэмж олголтын хуваарийг хүргүүлж байна. Өнөөдөр хүүхдийн мөнгөн тэтгэмжийн олголт хийгдэнэ.
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг шинээр бүртгүүлэх бол ehalamj.mn цахим хуудсаар бүртгүүлнэ үү” хэмээн бичжээ.