Европын Эмийн Агентлаг (EMA) энэ сарын 28-ны өдөр Pfizer/ BioNTech’s вакциныг 12-15 насны хүүхдүүдэд хийх зөвшөөрөл олгов. Өмнө нь Pfizer/ BioNTech’s вакциныг 16-аас дээш насны хүмүүст хийхийг зөвшөөрч байсан бол Европын Эмийн Агентлагаас 12-15 насны 2,260 хүүхдэд хийсэн судалгаагаар эл вакцин ихээхэн үр нөлөөлтэй болох нь тогтоогджээ.
Судалгаагаар мөн 12-15 насны хүүхдүүдэд илэрсэн гаж нөлөө нь (side effects) насанд хүрэгчдэд илэрсэнтэй адил тарилгын талбайд хөндүүрлэх, ядрах, толгой өвдөх, булчин, үе мөч өвдөх, даарах, халуурах зэрэг шинж тэмдгүүд илэрсэн байна.