Тавдугаар сарын 30-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт 6,026 хүний шинжилгээг лабораторид хийсэн байна. Үүнээс 927 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 58, 439 боллоо.
Батлагдсан тохиолдлын нь 829 Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 98 тохиолдол батлагдлаа.
Сүүлийн 24 цагт дөрвөн хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Нийтдээ 276 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Нийтдээ 4,475 хүн эмчлэгдэж байна.
Сүүлийн 24 цагт нийт 682 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 50,436 боллоо.