Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 94 дүгээр зарлигаар МУИС-ийн зарим багш нарт төрийн дээд одон хүртээснийг өнөөдөр /2021.05.31/ МУИС-ийн захирал Б.Очирхуяг гардууллаа.
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор МУИС-ийн ШУС-ийн Нийгмийн ухааны салбар хариуцсан дэд захирал Баастын Болд-Эрдэнэ, МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Содномдаржаагийн Даваасүрэн нар шагнагдлаа.
Алтангадас одонгоор МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн дэд профессор Гомбосүрэнгийн Галбаяр, МУИС-ийн Ази судлалын тэнхимийн профессор Цэндийн Баттулга нарыг шагнав.
Төрийн дээд одонгоор шагнуулсан эрхэм багш нартаа аз жаргал, эрүүл энхийн ерөөл дэвшүүлье.