Ардын хувьсгалын 100 жил, Өмнөговь аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртсэн Д.Бараадууз, Ж.Тогтохсүрэн нарт аймгийн ИТХ, ЗДТГ-аас өнөөдөр хүндэтгэл үзүүллээ. 28 жилийн дараа төрөн гарсан Хөдөлмөрийн баатрууддаа аймгийн Засаг дарга Р.Сэддорж баяр хүргэн үг хэлж мөнгөн аяга алд цэнхэр хадаг барихын зэрэгцээ, ихэр хоёр баатрынхаа нэр төртэй шагналыг нь 90 жилийн ойн баяр наадмаар шинэ орон сууцаар мялаах болсноо дуулгалаа.
Өмнөговь аймаг ихэр хоёр баатрынхаа нэр хүндтэй шагналыг шинэ байраар мялаалаа
2021 оны 05-р сарын 27 өдөр, 09 цаг 22 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )