МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР цол тэмдгээр шагнагдаж байгаа Ханбогд сумын “Баян” багийн тэмээчин Жаалдүүгийн Тогтохсүрэн нь Өмнөговь аймгаас 28 жилийн дараа төрөн гарсан 12 дахь БААТАР боллоо.
Ж.Тогтохсүрэн Улсын сайн малчнаар шалгарч, Галбын улаан тэмээгээ өсгөн үржүүлж, нутаг усандаа “Түмэн тэмээний баяр” зохион байгуулж явсан ажилсаг хөдөлмөрч говьчуудын нэг билээ.
Өмнөговь аймгаас урьд өмнө нь 1960 онд трактор комбайнч Гаажидын Лувсанжигмэд, 1961 онд барилгачин Цэвээний Даваасамбуу, тэмээчин Даваасүрэнгийн Жижээ, 1962 онд механик Цэдэвийн Шатар, 1966 онд тэмээчин Хүүхэний Гомбосүрэн, 1974 онд геологич Намжилцэрэнгийн Нямдорж, 1981 онд хоньчин Дунайн Аюурзана, тээвэрчин Хоролын Цэвэгмэд, 1986 онд ямаачин Цэдэнжамцын Банди, тэмээчин Сэргэлэнгийн Чимэддорж, 1993 онд тэмээчин Далайн Хамар нар тус хүндтэй шагналыг хүртэж байсан ХӨДӨЛМӨРИЙН БААТРУУД юм.