Байгалийн гамшигт өртсөн 15 өрхөд иж бүрэн гэр олгов

2021 оны 05-р сарын 24 өдөр, 08 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
186504636_142700567852912_5809809498746516019_n-703szynuh1ocwxduk27airte98j0ui2na86q5b2crb4-7045j33rv0kasx7p7a817dlibxvy75g2seww4byhl4w

Аймгийн хэмжээнд өнгөрөгч гуравдугаар сарын 13,14-ний өдрүүдэд болсон хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас орон гэргүй болсон иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүллээ.

Энэ хүрээнд гэр нь нурж орон гэргүй болсон 15 өрхөд иж бүрэн гэр, тус бүр 4 ширхэг хөнжил, 4 ширхэг гудас, гал тогооны иж бүрэн хэрэгслийг хүлээлгэн өгсөн юм.

Мөн Монголын улаан загалмай нийгэмлэгээс Өвөрхангай аймагт коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын хөл хорио цээрийн дэглэмийн үед орлого нь зогссон, хүнсний хомсдолд орж болзошгүй 19 сумын 500 өрхөд хүнсний тусламж үзүүллээ гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх