-Аргын тооллын 5 дугаар сарын 25. Мягмар (Ангараг) гараг (2021)
-Билгийн тооллын шинийн 14, харагчин тахиа, эрхтний тэргүүн-15 од, суудал шороо, мэнгэ 7 улаан, арвидахын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:03-20:35.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
–Хүний сүлд толгой, эрүү, шанаа, чих, ходоодонд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
–Үс засуулахад эд олох, төгс жаргалан болох сайн. Гэвч туулай, бич, тахиа, могой, морь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Үхэр, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
–Аливаа бодсон санасан ажил үйл ном ёсоороо бүтэх маш сайн. Харин үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим найр хийх, гуйлга гуйх, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, ном номлох, сонсох, үр тарихад муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
-Зурхайч лам Д. Цогтбаатар