Эрүүл мэндийн салбарт үр бүтээлтэй ажиллаж, иргэдийн эрүүн энхийн манаанд үүрэг гүйцэтгэж байгаа эрүүл мэндийн салбарын төлөөллийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон медалиар шагналаа. Шагналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар гардуулсан юм.
“Өргөө” амаржих газрын эх баригч Б.Оюунчимэг, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Л.Баярхүү нарын нэр бүхий 10 хүн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн халдвар судлаач С.Өлзийжаргал, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн салбарын эрхлэгч Ц.Доржмаа нарын 29 хүн Алтан гадас одонгоор шагнуулав. Мөн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Статистик мэдээлэл, цахим эрүүл мэндийн хэлтсийн дарга Н.Долгормаа, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн орлогч дарга Н.Нямсүрэн нарын нэр бүхий 68 хүн Хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ мялаалаа.