Өмнөговь аймагт өнөөдрийн байдлаар 66586 ширхэг мод бут, сөөг тарьжээ.
Аймгийн 90 жилийн ойг угтан 90 мянган мод тарих ажлыг аймгийн Засаг дарга Р.Сэддорж санаачлан 15 сумын хэмжээнд уг ажлыг амжилттай өрнүүлж байна. Мод тарих ажилд идэвхтэй оролцож байгаа дараах компаниудыг Өмнөговь аймгийн БОАЖГ-аас онцолсон байна. Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Хүрэн толгой коал майнинг”, “Монголын алт”, “Бласт”, “Өсөх зоос”, “Жавхлант орд”, “Баатарван транс” ХХК, Баян-Овоо суманд үйл ажиллагаа явуулдаг “Мөнх ноён суварга” ХХК, Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулдаг “Таван толгой” ХК, “Энержи ресурси” ХХК, Ханбогд суманд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” ХХК-ийн хамт олонд талархаж байгаагаа илэрхийллээ.
Ташрамд, Өмнөговь аймаг нь таримал ойн сангаараа улсдаа тэргүүлдэг. Мөн мод тарьсан иргэддээ урамшуулал олгодог. Уг урамшууллыг 2011 оноос өгч эхэлсэн бөгөөд тарьсан модонд эхний жилд 1000, хоёр дахь жилд 1500, гурав дахь жилд 2000 төгрөг олгодог байна.