Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хоохойн амны Туул голд 5 настай хүүхэд осолдлоо гэсэн дуудлага өчигдөр буюу 05 дугаар сарын 17-ны өдрийн 17:47 цагт ирсэн.
Дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Л.Чинбатаар ахлуулсан бүрэлдэхүүн 18:30 цагт эрлийн ажиллагааг шуурхай эхлүүлж 28 удаагийн шумбалт хийсэн.
Харанхуй болж үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул эрлийн ажиллагааг түр зогсоож, өнөөдөр /2021.05.18/ 06:35 цагаас эхлэн ослын газраас Баянзүрхийн гүүр хүртэл эрлийн ажиллагааг үргэлжүүлж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.