Нийслэлийн Онцгой байдлын газарт он гарснаас хойш голын усны ослын нийт 11 дуудлага ирсэн. Дуудлагын дагуу аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж 33 иргэний амийг авран хамгаалж ажиллалаа. Усны ослын дуудлага, мэдээлэл өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь иргэдийн санамсар болгоомжгүй байдал, аюулгүй байдлаа хангаагүйтэй холбоотой юм. Голын усны түвшин эрс нэмэгдсэн гэдгийг мэргэжлийн байгууллагаас мэдээлж байна. Иймд иргэд, олон нийт аялж, зугаалахдаа баталгаат зам гүүрээр зорчиж, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.