2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 15:00 цагийн байдлаар, нийслэлийн хэмжээнд 3665 иргэнийг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулаад байна.
Дархлаажуулалтын суурин 41 цэг, явуулын 10 /автобус/ цэгт 92 багийн 664 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж 1-р тунд 2379, 2-р тунд 1286 иргэнийг дархлаажуулалтад хамруулаад байна.