Сүүлийн 24 цагийн хугацаанд 940 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 42,464 боллоо. Харамсалтай нь 12 хүн “Ковид-19”-н шалтгаантай нас барлаа. Нийт батлагдсан тохиолдлын 37,196(87.6%) нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Шинэ тохиолдол – 940 (932-Дотоодын халдвар, 8-ЭМА)
Нас баралт-12
Эдгэрсэн- 1116 (гэрийн хяналтаас гарсан) – 485 (Эмнэлгээс гарсан)
Хяналтанд байгаа – 438 (Эмнэлэгт) – 654 (Гэртээ)
Улсын хэмжээнд 5 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар ковид-19-ийн эсрэг вакцины 1-р тунгийн хамралт 58,5 хувь, 2-р тунгийн хамралт 26,5 хувь тус тус байна.