Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа коронавирусийн халдвартай хүүхдүүдэд бэлэг хүргүүлэхээр боллоо

2021 оны 05-р сарын 02 өдөр, 19 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
177425122_1633019190242301_2185492643755162033_n_20210501111115

Улаанбаатар хотод коронавирусийн халдвар авсан 3000 гаруй хүүхэд бий. Тэдгээрийн 1700 орчим нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэгвэл эдгээр хүүхдэд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх зорилгоор Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар  UNICEF  буюу Хүүхдийн сантай хамтран бэлэг бэлдсэнийгээ өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, НОК-ын дарга Д.Сумъяабазарт гардуулан өглөө. Хотын дарга бэлгийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч, НОК-ын Шуурхай штабын дарга Р.Чингис болон НЭМГ-ын дарга Б.Бямбадорж нарт хүлээлгэн өгч, хүүхдүүдэд хүргэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болгосон юм.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий “Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийнхээ дархлааг дэмжих, чөлөөт цагийг зөв, боловсон өнгөрүүлэх, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зорилгоор НҮБ-ын Хүүхдийн санд хүсэлт тавьснаар энэ төсөл хэрэгжих боломж бүрдсэн. Төслийн хүрээнд хүүхдүүдэд хөгжлийн багц бэлэг өгөхийн зэрэгцээ мэргэжлийн сэтгэл зүйн баг утсаар болон онлайнаар зөвлөгөө өгөх бэлтгэл ажлыг хангаад байна. Бэлгийг хүүхдүүдийн хэвтэн эмчлүүлж байгаа эмнэлэг болон эмчээр нь дамжуулан өгөх юм” хэмээн ярилаа.

Тус хөгжлийн багц бэлэг нь сэтгэхүй хөгжүүлэх тоглоом, хувь хүний хөгжлийн болон уран зохиолын ном, зургийн дэвтэр, өнгийн харандаанаас бүрджээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх