Боловсролын байгууллагын багш, ажилтан, албан хаагчдын 27263 буюу 78,4 хувь нь ковидын эсрэг дархлаажуулалтын 1 дэх тунд хамрагдсан.
Харин дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар нийслэлийн 9 дүүрэгт багш, ажилтнуудын 20145 буюу 57,9 хувь нь вакцинжуулалтын 2 дахь тунд хамрагдаад байна.
Багануур, Налайх дүүргийн хувьд вакцинжуулалтын хугацаа болоогүй учир одоогоор дархлаажуулалтын ажил хийгдээгүй байна.