ЭМЯ: 1306 хүнээс Covid-19 илэрч, таван хүн нас барлаа

2021 оны 05-р сарын 01 өдөр, 11 цаг 36 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
178406454_1296057580809621_4810600359772390986_n

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг  ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.

Дөрөвдүгээр сарын 31-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт 13,553 хүнээс  лабораторид шинжилгээ хийсэн байна. Үүнээс 1,306 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 37,285 боллоо.

Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,

Батлагдсан тохиолдлын 1,187 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 116 тохиолдол батлагдлаа. Эмнэлгээс шалтгаалах гурав тохиолдол бүртгэгджээ.

Сүүлийн 24 цагт таван хүн нас барсан байна.

Нийтдээ 115 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Нийтдээ 4, 825 хүн эмчлэгдэж байна.

 Биеийн байдлыг үнэлбэл:

  • Маш хүнд 116
  • Хүнд 466
  • Хүндэвтэр 1,587
  • Хөнгөн 2,656 хүн байна.

Сүүлийн 24 цагт нийт 1039 хүн эдгэрч,  нийт эдгэрсэн хүний тоо 20,681 боллоо.

177404084_1296057620809617_4434657049759614118_n

180530232_1296057590809620_9045700009381248305_n

178134677_1296057647476281_7200148568820326404_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх