Малчид иргэд, тээвэрчдийн анхааралд:
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч цас ихтэй байгаа Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас эрчимтэй хайлах тул шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2021 оны 04 дүгээр сарын 28-ны 20 цагаас 04 дүгээр сарын 29-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар, өдөртөө Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Халх голын сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, Их Нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 4-9 градус, Их Нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 8-10 градус, 4-6 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.