1,171 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдвар авсан иргэдийн тоо 33,608 боллоо

2021 оны 04-р сарын 28 өдөр, 13 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Uuganbayar2021

 Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг  ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.

Дөрөвдүгээр сарын 27-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт 1,1381 лабораторид шинжилгээ хийсэн байна. Үүнээс 1,171тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.

Батлагдсан тохиолдлын 1,092 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Эмнэлгээс шалгаалах нэг, орон нутагт нийт 72 тохиолдол батлагдлаа. Зургаа нь гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол бүртгэгджээ.

Сүүлийн 24 цагт 9 хүн нас барсан байна.

Нийтдээ 97 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 33,608 боллоо. Нийтдээ 4, 703 хүн эмчлэгдэж байна.

huduu1-2-1024x571 Нэмж 1,171 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдвар авсан иргэдийн тоо 33,608 боллоо

 Одоогоор коронавируст халдварын улмаас  4703 хүн эмчлүүлж байгаагаас  103 хүний биеийн байдал маш хүнд байна.

 ЭМЯ-ны мэдээлснээр, эмчлүүлж буй хүмүүсийн 406 нь хүнд, 1059 нь хүндэвтэр,  2635 нь хөнгөн оноштой байгаа аж.

Өчигдөр маш хүнд оноштой хүний тоо 80 байсан бол нэг хоногийн дотор ийнхүү нэмэгдэж байна. Тиймээс энэ хэрээр халдварын эрсдэл өндөр байгаа учир иргэд гэртээ байх, хүн хоорондын зай барих, халдвар хамгааллын дэглэмийг ягштал баримтлах хэрэгтэйг ЭМЯ-ны Хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр сануулав.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх