Малчид иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна.
2021 оны 04 дүгээр сарын 27-ны 20 цагаас 04 дүгээр сарын 28-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Улз голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, Их Нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2-7 градус, Их Нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 16-21 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.