Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг 10 хоногоор сунгалаа

2021 оны 04-р сарын 23 өдөр, 16 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tuvshin

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Найдангийн Түвшинбаярыг яллагдагчаар үргэлжлүүлэн 10 хоногоор цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэлээ.

Яллагдагчийг цагдан хорих үндсэн хугацаа нэг сар хүртэл байдаг бөгөөд 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаар энэ нэг сарын 20 хоногийг шийдвэрлэсэн тул өнөөдрийн шүүх хуралдаанаар үлдэгдэл 10 хоногоор үргэлжлүүлэн цагдан хорихоор тус тус шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний” хугацааг тухай бүр сар хүртэл хугацаагаар сунгахаар заасан байдаг.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх