Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөө шөнө болон маргааш өдөртөө Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орохыг онцгойлон анхааруулж байна.
2021 оны 04 дүгээр сарын 23-ны 20 цагаас 04 дүгээр сарын 24-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, Говь-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дарьгангын тал нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 14-16 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 14-16 градус дулаан байна.