Тасалдаад байсан вакцин залгуулсан Ц.Элбэгдоржид талархая

2021 оны 04-р сарын 22 өдөр, 17 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
394f41f5dd89c7322afc5e628cf9c9d5

Монгол Улсад цар тахлын эсрэг вакцин тасарч, халдварын тоо өсөж байгаа энэ үед Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын холбоонд хандан, тасалдаад байсан вакциныг залгуулжээ.

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Европын Холбоо, “Ковакс” санаачлагын хүрээнд Монгол Улсад нийлүүлэх 138.540 тун вакцины 50.400 тун нь Монгол Улсад ирэв.

Тодотгож хэлбэл Ц.Элбэгдорж холбогдох байгууллага, хүмүүстэй утсаар холбогдон ийнхүү түргэнд нь оруулсан аж. Тиймээс нийт иргэдийнхээ өмнөөс Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид талархаж байна.

Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Вакцин. Монголтой холбоотой бүхэн, Монголыг гэсэн хүн бүр санаа тавихад үр дүн гарч л таараа. Хамгийн гол нь зөв зохион байгуулалт, харилцан уялдаа. Европын Холбоо, Ковакс санаачлага, Эрхэм сайдад баярлалаа” хэмээн даруухан жиргэжээ.

Түмэн.мн

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх