Коронавируст халдварыг илрүүлэхээр улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Сүүлийн 24 цагт нийт лабораторид 15,005 шинжилгээ хийсэн байна. Үүнээс 1,328 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Батлагдсан тохиолдлын 1,245 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 80 тохиолдол батлагдлаа. Гурав нь гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол бүртгэгджээ.
Сүүлийн 24 цагт 5 хүн нас барсан байна.
- Дөрөвдүгээр сарын 21-нд онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 90 настай эмэгтэй,
- Дөрөвдүгээр сарын 13-нд онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 48 настай эрэгтэй,
- Дөрөвдүгээр сарын 12-ны өдөр онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан72 настай эрэгтэй,
- Дөрөвдүгээр сарын 12-нд онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 61 настай эрэгтэй,
- Дөрөвдүгээр сарын 10-нд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 60 настай эмэгтэй нас барсан байна.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 26,692 боллоо. Нийтдээ 3,789 хүн эмчлэгдэж байна.