COVID-19 халдвараас сэргийлэх:
- Бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх
- Хүүхэд олноор цугласан тоглоомын талбайд тоглуулахгүй байх
- Зайлшгүй гэрээс гарах тохиолдолд маск зүүх, 2 цагаас дээш хугацаанд маскыг солих, гарыг угаах, халдваргүйжүүлэх
- Гэртээ өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийж, 3-4 удаа агааржуулалт хийх
- Хүүхдийн аяга, таваг, халбага хэрэгслийг солихгүй байх
- Хүүхдийн тоглоомыг сода, давстай халуун усаар угааж цэвэрлэх
- Хүүхдийн гар нүүрийн алчуур, цагаан хэрэгслийг угааж индүүдэх
- 3 цаг тутамд халуун хоол, цай хэрэглэх
- Хөдөлгөөний идэвх (хүүхдийн дуунд бүжиглэх, тоглох)-ийг дэмжиж, чийрэгжүүлэх
- Аливаа дэлгэц (ТВ, гар утас)-ийг нэг дор 30 минутаас илүү үзүүлэхгүй байх
- Оройн 21 цагт унтуулж сургах
Бусад цочмог өвчнөөс сэргийлэх:
- Хаврын улиралд дулаан хувцаслах
- Даарснаас үүдэлтэй амьсгалын замын цочмог халдвар (ханиалгах, халуурах, хоолой өвдөх)-аас сэргийлэх
- Угаартахаас сэргийлэх
- Бага насны хүүхдийг аливаа бодис (эм, ахуйн цэвэрлэгээний бодис, цавуу)-ын хордолтоос сэргийлэх
- Гадны биет (батарей, жижиг тоглоом, самар, шүр)-ийг залгих, хамар, чихэнд хийхээс сэргийлэх
- 3 хүртэлх насны хүүхдэд витамин Д-г зохих тунгаар хэрэглэх