Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга, Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг вакцинжуулалтын талаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Хөл хорионы хугацаанд буюу дөрөвдүгээр сарын 25 гэхэд вакцинууд буух тул “Синофарм”-ын давтан тунг ирэх долоо хоногийн сүүлээр хийнэ. “АстраЗенека” вакцины давтан тунг тарих 100 мянган хүний эхлэл болох эрүүл мэндийн салбарынхан, цагдаа, онцгой гээд хариу арга хэмжээний талбарт ажилладаг иргэд хоёр дахь тунгаа тариулаад явж байгаа. Тасалдахгүй гэж ойлгож болно.
Нарийн мэдээлэл урьдчилаад өгөөд явах тул вакцин буух үед, ирсний дараа тодорхой мэдээллүүд гарна. Вакцин нь гэрээ хийсэн гээд дан ганц манай улсаас үл хамаарч буй дэлхийн улс орнуудын тулгамдсан асуудал гэдгийг ойлгохыг хүсье” гэж фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээллээ.