Оюутан, залуусыг “ТИКТОК” уралдаанд урьж байна

2021 оны 04-р сарын 15 өдөр, 13 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
169062242_3859342937490185_1771037222186053605_n

Монголын татварын албанаас “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг угтаж  2021 оны 04 дүгээр  сарын 09-ний өдрөөс 30-ны өдрийг  дуустал улс даяар өсвөр үе, их дээд сургуулийн оюутан, залуусын дунд “ТИКТОК” уралдааныг зарлаж байна.

Уралдаан нь нийгэмд татварын  суурь мэдлэг олгох, татвар төлөх нийгмийн сэтгэлгээг төлөвшүүлэх зорилготой.

Уралдаанд ирүүлэх бүтээл нь “Нэг нь нийтийн төлөө Нийт нь нэгийн төлөө” сэдэвтэй байна. Хариуцлагатайгаар татвараа төлөх нь эх орныхоо хөгжил цэцэглэлтэд оруулах хамгийн зөв оролцоо гэдгийг олон нийтэд ойлгуулж, уриалсан агуулгатай байна.

                                                  Бүтээлд тавигдах шаардлага:

   Бүтээлийг #Нэг_нь_нийтийн_төлөө_Нийт_нь_нэгийн_төлөө хаштагтай бичвэр болон бусад тайлбарын хамт TikTok аппликэйшнд public тохиргоотой 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө оруулж, линкийг оролцогчийн хаяг буюу Аймаг хот, дүүрэг сум хороо, сургууль анги, овог нэр холбоо барих дугаарын хамт Монголын татварын албаны  mtataxday@gmail.com хаягт 2021 оны 04 дүгээр сарын 30-ны 23 цаг 59 минутаас өмнө ирүүлсэн байна.

                                                    Шалгаруулах хугацаа:

   Татварын ерөнхий газраас томилогдсон Уралдаан шалгаруулах комисс бүтээлийн  сэдвийн агуулга, ур чадварыг харгалзан 05 дугаар сарын 03-07-ний өдрийн дотор шалгаруулна.  Уралдаанд амжилттай оролцож шалгарсан бүтээлийн эздийн шагналыг  Татвар төлөгчдийн өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд  цахимаар хүргүүлнэ.

                                                    Шагнал урамшуулал:

                    Нэгдүгээр байр          Цахим талархал, 150,000 төгрөг

                    Хоёрдугаар байр        Цахим талархал, 100,000 төгрөг

                    Гуравдугаар байр      Цахим талархал,  50,000 төгрөг

                    Тусгай байр 5             Цахим талархал, “Тази” гарын бэлэг

Шалгарсан оролцогчдыг Монголын татварын албаны цахим хуудас болон сошиал хаягуудаар алдаршуулна.

Уралдаанд оролцсон бүтээлийг  Татварын ерөнхий газрын  “Ирээдүйн татвар төлөгчид” пэйж хуудсанд байршуулж, сурталчилгааны зориулалтаар ашиглана.

172977051_280054187070588_2370751492190755216_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх