ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
Сүүлийн 24 цагт 10 мянга гаруй хүнээс шинжилгээ авахад, 742 хүнээс халдвар илэрлээ. Мөн хоёр хүн нас барлаа. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд “Ковид-19”-ийн халдвар авсан хүний тоо 18565, нас барсан хүний тоо 31 боллоо. Мөн сүүлийн 24 цагт 385 хүн эдгэрч, эдгэрсэн нийт хүний тоо 10638 боллоо. Улаанбаатар хотод 654, орон нутагт 88 бүртгэгдлээ. Одоогоор 2978 хүн хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал хөнгөн 2071, хүндэвтэр 689, хүнд 175, маш хүнд 45 хүн байна.
ЭМЯ Бумдэлгэр:
Иргэдийн зүгээс хавьтал болсон учир шинжилгээ өгнө гэсэн гомдол их ирж байна. Эмнэлгийн байгууллагын ачаалал их, халдвар хаа сайгүй тархаж, нөхцөл байдал хүндэрсэн үед хүн бүрээс PCR шинжилгээ авах боломжгүй. Тус шинжилгээ нь хугацаа их шаарддаг. Тухайлбал, таван хүний сорьцыг нийлүүлж шинжлээд сөрөг гарвал бүгд сөрөг, эерэг гарвал аль сорьц нь эерэг вэ гэдгийг задалж судална.
Гэр бүлийн гишүүнээсээ халдвар авсан эсэхийг нь ажиглаад шинж тэмдэг илэрсэн бол түргэвчилсэн оношилгоог авч байгаа. Өөрөөр хэлбэл, хүн бүхнээс PCR шинжилгээ авах боломжгүй.
Шаардлагагүй хүмүүс сайн дураараа шинжилгээ өгч ачаалал нэмэх хэрэггүй. Энэ нь халдвартай хүмүүсийн шинжилгээг удаан гаргахад нөлөөлж байна. Эерэг батлагдсан тохиолдол болон ойрын хавьтлаас шинжилгээ авч байгаа.