Хүндэтгэн үзэх шалтгаанаар орон нутгийг зорих иргэдийг шинжилгээнд хамруулах явуулын цэгийн байршил

2021 оны 04-р сарын 15 өдөр, 10 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Shuurhai-shtab-banner-6zghvptlkpv62cvonspkmsutm2siz89knakvw3grccg

Орон нутагт хүндэтгэн үзэх шалтгаанаар /эрүүл мэнд, буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, ачаа тээвэр, хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул, уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт/ зорчих иргэдийг PCR шинжилгээнд хамруулах явуулын цэгийн байршлыг танилцуулж байна.Үүнд:

– Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа” спортын ордон,

– Сонгинохайрхан дүүргийн 5 шарын “Номин агуулах”-ын гадна талбай

 -Баянзүрх дүүргийн “Тэнгэр” плаза гадна талбай

 Дээрх шалтгаанаар хөдөө орон нутагт зорчих иргэд нь иргэний үнэмлэх, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, нас барсны гэрчилгээ /буяны ажил/ зэрэг баримт бичгийг бүрдүүлнэ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх