Дэлхий нийтийг хамарсан цар тахлын онцгой дэглэмийн үед дагаж мөрдөх, Нийслэлийн Засаг даргын А/265 тоот захирамжийн дагуу ажлын байранд ажиллах хүний тоог 10 хүртэл хувиар бууруулсан. Үүнтэй уялдуулан Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны харьяа дүүргүүдийн Газар зохион байгуулалтын албанаас дөрөвдүгээр сарын 13-17-ны хооронд цахимаар иргэдтэй холбогдон мэдээ, мэдээлэл өгч ажиллах юм.
Энэ долоо хоногийн шууд дамжуулалтыг дүүргүүдийн газар зохион байгуулалтын албаны дарга болон пэйж хариуцсан админууд удирдан явуулах болно. Мөн иргэн та ажлын цагаар холбогдон үйлчилгээ авах боломжтой. Мэдээлэл дамжуулах цахим хаяг болон хуваарийг хүргэж байна.
НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА