Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгчид нэгдүгээр улиралд Үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдээ биелүүллээ

2021 оны 04-р сарын 06 өдөр, 11 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ATB_-_jijig

Эрдэнэт үйлдвэрийн  уурхайчин хамт олон 2021  оны гуравдугаар сард  2365.0  мянган шоо метр уулын цул гаргаж, төлөвлөгөөг 101.1 хувиар биелүүлж 1061.47  мянган шоо метр  хөрс  хуулж, төлөвлөгөөг 100.1  хувиар биелүүлсэн амжилттайгаар шинэ сараа угтаад байна.

3-р сард 3324.0 мянган тонн хүдэр олборлож төлөвлөгөөг 101.9 хувиар биелүүллээ. Баяжуулах үйлдвэрт 2830.0 мянган тонн хүдэр өгч 101.4, исэлдсэн хүдэр олборлолтын төлөвлөгөөг 105.1 хувиар биелүүлэн, 47100 тууш метр өрөмдлөг хийж 104.1 хувиар төлөвлөгөөг биелүүлсэн байна.

Нэгдүгээр улирлын байдлаар Баяжуулах үйлдвэрийн хамт олон хүдэр боловсруулалтын төлөвлөгөөг 101.0 хувиар, хүдэр дэх металлын агуулга зэсээр 101.4 хувьтай биелүүлсэн  бол  молибденоор 134.95  хувь, металл авалт зэсээр 100.2 хувь, молибденоор 110.1 хувиар биелүүлсэн байна. Эхний 3 сарын байдлаар 6797.0  мянган шоо метр уулын цул гаргаж, төлөвлөгөөг 101.1 хувиар биелүүлж, 3294.25 мянган шоо метр  хөрс  хуулж, төлөвлөгөөг 102.3  хувиар биелүүлэн ажиллалаа.

Ийнхүү,  Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгч хамт олон 2021 оны 3-р сар болон оны эхний  улирлын   үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ 100-аас  дээш  хувиар  биелүүллээ.

Э.Мөнх-Уянга

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх