Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
МУ-ын хэмжээнд сүүлийн 24 цагийн байдлаар 282 хүн эдгэрч, 602 шинэ тохиолдол бүртгэгдлээ. 60 гаруй насны 1 хүн нас барсан, харамсалтай байна. Дотоод гарсан халдварын 514 тохиолдол Улаанбаатар хотод, 88 тохиолдол орон нутагт гарчээ.
Хөдөө орон нутагт гарсан 88 тохиолдлыг задалвал:
Хөвсгөл аймагт 3
Ховд аймагт 11
Булган аймагт 4
Сэлэнгэ аймагт 4
Архангай аймагт 17
Баянхонгор аймагт 1
Өвөрхангай аймагт 5
Төв аймагт 12
Хэнтий аймагт 1
Дархан-Уул аймаг 19
Орхон аймаг 11 тохиолдлууд шинээр бүртгэгдлээ. Халдвар гарсан бусад аймгуудад шинэ тохиолдол нэмэгдээгүй байна.
Эмчилгээ, эмнэлзүйн мэдээлэл
Хөнгөн – 1811 (85.5%)
Хүндэвтэр – 244 (11.5%)
Хүнд – 52 (2.5%)
Маш хүнд – 12 (0.6%)