Өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэн, цахим бүртгэлд оруулав

2021 оны 04-р сарын 05 өдөр, 10 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
index-6zgh5uzz8u4xx6br95cusmquwocfmqo9rzfnxd0we2o

УОК-ын Шуурхай штабаас өнгөрсөн 24 цагийн хугацаанд 36 аж ахуйн нэгж, байгууллагын албан бичиг, 22 иргэний өргөдөл, хүсэлтийг тус тус шийдвэрлэн, цахим бүртгэл хяналтад оруулан ажиллалаа.

Шийдвэрлэсэн албан бичиг, өргөдөл, хүсэлтийн 70.6 хувийг орон нутаг руу хүнс, хүнсний бүтээгдэхүүн, шатахуун, өвс тэжээл, уул уурхай зориулалттай ачаа тээвэрлэлт хийх зөвшөөрөл, 29,4 хувийг ар гэрийн гачигдал, эрүүл мэндийн шалтгааны улмаас нэвтрэх зөвшөөрөл эзэлж байна.

  Мөн лавлах 119  тусгай дугаарт 230 дуудлага хүлээн авч, иргэдийн асуусан мэдээлэлд хариулт өгч ажиллалаа. Дуудлагын дийлэнх хувь нь Улаанбаатар хот, хөдөө орон нутагт хүнс тээвэрлэх тухай, шинжилгээ авах цэгүүд болон вакцинжуулалтын талаарх мэдээлэл зонхилж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх