620 хүнээс коронавирусийн халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 10,218 боллоо

2021 оны 04-р сарын 04 өдөр, 13 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Baigalmaa

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа танилцууллаа. 

Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээг 12,235 хүнд хийхэд 620 хүнд халдвар илэрлээ. Эдгээр нь бүгд дотоодын халдвар бөгөөд 503 нь Улаанбаатар хотод батлагдсанаар нийслэлд гарсан халдварын тоо нийт 8,392 болсон.

117 нь орон нутагт бүртгэгдсэнээр орон нутагт гарсан халдвар 1,287 боллоо. Тодруулбал, Архангай, Баянхонгор, Булган, Дархан, Орхон, Сэлэнгэ, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Ховд, Хэнтий, Хөвсгөл аймагт халдварын тохиолдол батлагдсан.

Халдварын улмаас 2,107 хүн эмчлүүлж байгаагаас
Хөнгөн 1,822
Хүндэвтэр 22
Хүнд 51
Маш хүнд 9 хүн байна.

Та бүхэн хүн хоорондын зайгаа баримталж, амны хаалтаа зүүж, гараа ариутгаж байхыг зөвлөж байна.

Өнөөдөр 620 тохиолдол бүртгэгдэж байгаа нь Монгол Улсад “Ковид-19”-ийн халдвар анх бүртгэгдсэнээс хойш хамгийн олон тохиолдол батлагдсан өдөр болж байна.

10218

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.